Бонд гэж юу вэ
Бонд гэдэг нь тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа тодорхой хүүтэйгээр эргүүлэн төлөхийг амлаж байгааг баталсан үнэт цаас юм.
"Бондын талаар товчхон" цааш унших »
Энэ блогоос: | Үүцлэх | өөр блог » |
Блог үүсгэх | Нэвтрэх |
Өөрийн олж мэдсэн санхүүгийн холбогдолтой бүхий л мэдээллээ сонирхол нэгтнүүдтэйгээ хуваалцахыг хүсвэл надтай нэгдээрэй
Энэ удаа монголын хөрөнгийн бирж дээр арилжигддаг санхүүгийн хэрэгсэл болох үнэт цаасны тухай мэдээлэл оруулахаар шийдлээ. Үнэт цаас нь зөвхөн үнэт цаасны зах зээлд л арилжигддаг онцлогтой бараа юм. Одоогоор монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа болон бонд гэсэн үнэт цааснууд арилжигдаж байгаа тул энэ хоёрын талаар л дэлгэрэнгүй мэдээлэл орууллаа.
Үнэт цаас
Засгийн газар болон бусад эрх бүхий этгээдээс гаргасан өрийн бичиг/бонд/, компаний бүх төрлийн хувьцаа, компаний гаргасан
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Содхүүгийн үнэн сонинд өгсөн ярилцлагыг орууллаа. Цаашдаа блогтоо янз бүрийн сонин, сэтгүүл, сайтанд тавигдсан санхүүгийн зах зээлтэй холбогдолтой ярилцлагуудыг түүвэрлэн байршуулж байя гэж бодлоо. Янз бүрийн мэдээ бол удалгүй хуучраад хэрэггүй болдог бол ярилцлага бол хэдий удсан ч үнэ цэнээ хадгалсаар байдаг учраас та бүхний санхүүгийн мэдлэгт жаахан ч болов хэрэг болох болов уу гэж саналаа. Мэдээж таньд ч бас мэдээлэл байвал манай блогт тавих эрх нээлттэй шүү гэдгийг дахин сануулья. Гэхдээ мэдээж санхүүгийн холбогдолтой...
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Содхүүгийн Business News сонинд өгсөн ярилцлагыг оруулж байна.
Монгол Улсаа хөгжүүлэх гарц хаана байна вэ?
Ахиад л Баффет. Би түүний улаан фен биш л дээ. Гэхдээ л түүнээс суралцахад яагаад болохгүй гэж. Энэ удаа түүний баяжих нууцаас дэлгэж байна. Мэдээж санхүү, бизнестэй түлхүү холбоотой зөвлөмжүүд байгаа. Үнэхээр энгийн боловч үнэн зүйлс байна лээ. Харамсалтай нь бидний ихэнх нь яг эсрэгээр нь хийх юм даа. Та заавал уншаад үзээрэй. Харин хэрэгжүүлэх эсэх нь мэдээж таны сонголт.
Дэлхийн гайхамшигт баячуудын түүх буландаа Уоррен Баффетийн талаар бичсэн билээ. Харин энэ удаа түүний хөрөнгө оруулахдаа баримталдаг гол 10 зарчмыг нь таньд хүргэхээр шийдлээ. Мөрдлөгөө болгоход илүүдэхгүй л байх.
Би өөрийгөө хэзээ нэгэн цагт, нэгэн нартай сайхан өдөр Wallstreet ийн баян хөрөнгө оруулагч болсон байгаагаар төсөөлөх дуртай. Хүсэл эрмэлзэл байсан цагт хүрэх зам аяндаа тодорно гэсэн үг байдаг даа. Юмийг яаж мэдэхэв. Боломжгүй зүйл гэж үгүй гэдэг байхаа.
Тиймээс санхүүгийн мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор уг блогоо нээж байна. Үнэндээ энэ бол миний бас нэгэн бяцхан мөрөөдөл байсан юм. Харин одоо биелж байна. Би санхүүгийн сүрхий мэдлэгтэй биш л дээ. Зүгээр л сонирхогч. Хүн бүхэн нь мэдэхгүйгээс мэдлэгтэн болдог биз дээ. Хальт өөдрөг хүн байгааз. Гадна дотны сайт ухаад, ном сонин уншаад мэдсэн зүйлээ бусадтай хуваалцаж бас бусдаас сонсоогүйгээ сонсож, дуулаагүйгээ дуулья л гэж санасын. Хүсэл сонирхол нэгтэй, мөрөөдөл төстэй хүн байвал блогийн маань хамтран бичигч болоорой.
Миний блог үнэт цаас, хөрөнгө оруулалт гээд л мөнгө санхүүг сонирхдог, мэдээлэл хүсч байгаа хүн бүрийн өөрийн сурч мэдсэн зүйлээ хуваалцах, шинэ мэдлэг мэдээлэл олж авах талбар байгаасай.
© Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх замыг хамтдаа хайцгаая
Эх загварыг зохиосон
N.Design Studio
| Хөрвүүлсэн
Blog and Web
,
Банжиг Блог
![]() |
